Posts

Showing posts with the label Mongolia

Монголын нууц товчоо (209~229)

ЕСДҮГЭЭР БӨЛӨГ (209~229) 209. Бас Чингис хаан Хубилайд өгүүлрүүн:      «Хүчтийн хүзүү     Бөхийн бөгс     Дарж өгөв зэ, чи     Эд Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо санасандаа зориулж илгээвээс     Хүр хэмээгсэнд     Гүр чулуу хэмхлэн     Халд хэмээгсэнд     Хад чулуу хагалан     Цэгээн чулуу цуулан     Цээлийн усыг таслан авай зэ, та нар.     Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авбаас, хатгалдах өдөр болвоос, Жүрчидэй Хуйлдар хоёрыг Уругууд, Мангудаа урдаа байгуулваас, сэтгэлээ бүрэн амуух (амар болох) бүлгээ, би » хэмээв. «Хубилай чи цэргийн үйл бүхнийг ахалж байх бус уу?» хэмээн соёрхож зарлиг болов. Бас «Бэдүүн мужууд зантай тул би муучлан явж, мянган эс өгөв. Чи түүнтэй эвсэг буй за. Чам лугаа мянгалж, эетэлдэн явтугай» хэмээв. Бас «Мөн...

Монголын нууц товчоо (198~208)

НАЙМДУГААР БӨЛӨГ (198~208)   198. Мэргид иргэнийг дагуулиж, Тогтога бэхийн их хөвүүн Худугийн хатад Түгэй Дөрэгэнэ хоёроос Дөрэгэнээг тэнд Өгөдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайгад хороо барьж хороолжухуй. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон шарын хөвүүн Чимбайг ноёлж (ноён болгож), зүүн гарын цэргүүдээр хороолуулсан Мэргидийг довтолгон» илгээв. Тогтога, Худу, Чулуун хөвүүдтэйгээ цөөн биесээр дайжиж гарсныг, Чингис хаан нэхэн, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жилийн (1205) хавар Арайгаар давж одвоос, Найманы Хүчүлүг хан улсаа автуулж, тэр дайжиж явсан цөөн хүмүүн Мэргидийн Тогтога хоёул нийлж, Эрчис мөрний Бухдурмад хамтран цэргээ засч байжээ. Чингис хаан хүрч очиж байлдваас, Тогтога тэнд шавын суманд (бороо мэт сольцон харвах сум) оногдон унажээ. Хөвүүд нь ясыг нь барин ядаж, биеийг нь авч явж завдал үгүй, тэргүүнийг нь огтлон авч явжээ. Тэнд Найман Мэргид хоёр нэг тал болон хамтран байлдан ядаж, буруулан хөдөлж, Эрчис гэтлэхдээ, чивж цөмөрч унаж, олонхоо усанд үхү...

Монголын нууц товчоо (170~185)

 ЗУРГАДУГААР БӨЛӨГ (170~185) 170. Тийн өгүүлсэнд, Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгэнд итгэж, тэр шөнөдөө дэргэдэх бүх итгэлтэй хүмүүстээ хэл өгөөд, хөнгөлөн юм хүмээ орхиж, буруулан мөн шөнө хөдлөв. Мау өндөрийн араар хөдлөхдөө, Мау өндөрийн ард Урианхадай Зэлмэ гоог итгэж, хойноо цагдуул болгон, харуул тавьж хөдлөв. Тэр хөдөлсөн чигээрээ маргааш нь өдөр дунд нар хэвийлгэн_ Хар халзан элст хүрч, үдлэн буув. Үдлэж бүхүйд Алчидайн агт адуулсан, Чихидай Ядир зүйл зүйлийн өвс ногоонд агтаа адуулан явахуйд хойноос Мау өндөрийн өврөөр Улаан бургас дайран айсуй дайны тоосыг үзэж «Дайсан хүрч ирэв» хэмээж агтаа үдлэн хөөж ирж  «Дайсан хүрч ирэв» хэмээхэд үзвээс, Мау өндөрөөр өврөөр Улаан бургас дайран тоос гарч  «Ван хан тэр нэхэж айсуй ажгуу» хэмээж, тэндээс Чингис хаан тоос үзээд агтсаа бариулаад, ачаалж морилов. Төдий эс үзсэн бөгөөс, гэнэдэх бүлгээ. Тэр айсуй ирэгсдэд Жамуха Ван хантай хамт ирэлцэж явсан ажгуу. Тэнд Ван хан Жамухаас асуусан нь:  «Тэмүжин хөвүүнд хатга...