Posts

Showing posts from April, 2023

Монголын нууц товчоо (89~99)

ХОЁРДУГААР БӨЛӨГ (89~99) 89. Тэнд нийлэлдэн одож, Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ. 90. Нэгэн өдөр шарга агттан найман морьд гэрийн дэргэд байж бүхүйг дээрэм ирж, харсаар байтал, дээрэмдэж одов. Явган учир харсаар хоцров. Бэлгүдэй оготор дарги хонгорыг унаж, тарвагачилахаар явсан бүлгээ. Үдэш нар шингэсний хойно Бэлгүдэй оготор дарги хонгорт тарвага нугсалзтал ачиж, явган хөтөлж ирэв.  «Шарга агттаныг дээрэм авч одов» хэмээвээс Бэлгүдэй өгүүлрүүн:  «Би нэхье» хэмээв. Хасар өгүүлрүүн:  «Чи чадахгүй, би нэхье» хэмээв. Тэмүжин өгүүлрүүн:  «Та нар чадахгүй, би нэхье» хэмээж, дарги хонгорыг Тэмүжин унаж, шарга агттаныг өвсний налархайгаар гурав хоног мөшгиж, өглөө эрт замд олон адуун дунд нэгэн хөрслөн залуу хөвүүн гүү сааж байхад уулзалдаж, шарга агттаныг сурваас, тэр хөвүүн өгүүлрүүн:  «Энэ өглөө наран ургахын урьд шарга агттан найман морьдыг үүгээр үлдэн хөөж өнгөрөв. Мөрийг би ...

Монголын нууц товчоо (79~88)

 ХОЁРДУГААР БӨЛӨГ(79~88) 78.  Төдий атал Тайчуудын Таргудай хирилтуг турхагуудаа удирдаж      «Хулхи нь гуужиж     Шүлс нь сэвэрчихлээ » хэмээн довтлон ирэв. Эх хөвүүд айцгааж, ах дүү нар цөм ой шугуйд хороолж, Бэлгүдэй мод хуга таталж, шивээ барьж, Хасар харвалдаж, Хачигун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын ангал завд нууж, тэмцэлдэн бүхүйд Тайчууд бархиран өгүүлрүүн:  «Ахыгаа, Тэмүжинийг явуул! Бусад чинь хэрэггүй» хэмээн бархирахад Тэмүжинийг буруулуулан гаргаж, ойд дутаан одохыг Тайчууд үзэж хөөхөд, Тэргүүн өндөрийн шугуйд шургаж орвоос, Тайчууд шугуйд орж чадалгүй орчин сахижээ.  80. Тэмүжин шугуй дотор гурав хонож,  «Гаръя» хэмээн морио хөтөлж явахуйд, мориноос эмээл нь мултарч хоцорчээ. Эргэж үзвээс, эмээл хөмөлдрөглөж, оломлосон атал мултарч унажээ. Олом мултарч болох боловч, хөмөлдрөг бас яахан мултрах бүлгээ. Тэнгэр ятган байна уу? хэмээн эргэж, бас гурав хонов. Ахин гарч ирэхүйд шугуйн амсарт гэрийн чинээ цагаан гүр чулуу амсар бөг...

Монголын нууц товчоо (69~78)

 ХОЁРДУГААР БӨЛӨГ (69~78) 69. Есүхэй баатарын үгийг бус үл болгон, Мөнлиг Дэй сэцэнд очиж өгүүлрүүн: «Есүхэй ах Тэмүжинийг маш их мөрөөдөж, өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв» хэмээжээ. Дэй сэцэн өгүүлрүүн: «Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс одтугай. Харин уулзаад, үтэр эргэж иртүгэй» гэхэд Мөнлиг эцэг Тэмүжинийг авч ирэв.  70. Тэр хавар Амбагай хааны хатад Орбай Сохатай хоёр ихсээ газраа тавиг тайлга гаргасанд Өгэлүн үжин хожимдож хүрч очоод, хожимдуулсан Орбай Сохатай хоёрт Өгэлүн үжин өгүүлрүүн: «Есүхэй баатарыг үхэв үү гэж, хөвүүдийг минь том болоогүй хэмээж ихсийн хишгээс, идээ шүүснээс, сархадаас яахан хождуулав, та нар.  Үзсээр байтал идэх Үл сэрээн нүүх болов та нар» хэмээжүхүй.  71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан өгүүлрүүн:         Урьж үл өгтөх (өгөгдөх) мөртэй (жамтай), чи        Учирваас идэх ёстой, чи         Хүргэж үл өгтөх (өгөгдөх) мөртэй (жамтай), чи        Хүрт...

Монголын нууц товчоо (61~68)

 НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (61~68) 61. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өгэлүн эхийн төрхөмд, Олхунууд иргэн нагац нараас нь охин гуйя хэмээн Тэмүжинийг авч одов. Явах зуураа Цэгцэр Чихургу хоёрын завсарт Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.  62. Дэй сэцэн өгүүлрүүн: «Есүхэй худ юунд зорьж явна?» хэмээсэнд, Есүхэй баатар өгүүлрүүн: «Энэ хөвүүндээ нагац нар Олхунууд иргэнээс охин гуйя гэж явна» хэмээжээ. Дэй сэцэн өгүүлрүүн:       «Энэ хөвүүн чинь      Нүдэндээ галт      Нүүрэндээ гэрэлт хөвүүн байна» 63. Есүхэй худ би энэ шөнө зүүдлэв. Цагаан шонхор нар, сар хоёрыг атган нисч ирээд, гар дээр минь суув. Энэ зүүдээ бусдад өгүүлрүүн: Нар, сарыг бид харж, үздэг бүлгээ. Харин эдүгээ энэ зүүдэнд шонхор атган авчирч, гар дээр минь суув. Цагаан буув. Ямар сайн зүйл үзүүлэх бол хэмээсэн нь Есүхэй худ чамайг эл хөвүүнээ дагуулж ирэхийг энэ зүүд минь мэдсэн ажээ. Зүүд сайн зүүдлэв.      Юун зүүд байх вэ? Танай Хиад иргэний (сүл...