MY ROOT: MILK
Бид бүхэн ямар ч соёлыг хаанаас нь ч эхэлж мэдсэн бай тухайн соёлын хоол ундаа нь хамгийн гол байдаг. Тийм болохоор Монголынхоо идээ ундаанаас энэхүү хэсгээс эхлүүлэхээр шийдэн бичлээ. Тэр тусмаа идээ будааны дээж болсон "СҮҮ"-с эхлэхээр шийдлээ. Г.Гонгоржав гуайн номоос доорх мэдээллийг авсан бөгөөд шууд оруулсан хэсэг "" тэмдэглэлтэй болно. Монгол идээ ундаа: СҮҮ Монголчууд өнө эртнээс нүүдлийн хэв маягаар цаг агаар, газар нутагтаа тааруулан амьдарсаар ирсэн. Одоо ч гэсэн хүн амын хагас нь энэхүү уламжлалаар амьдарч байгаа билээ. Ерөнхийдөө бид хүнсийг цагаан буюу сүүн (цаа бугын сүүг оролцуулан) болон улаан буюу махан (ан амьтны махыг оролцуулан) гэж хуваадаг. Үүн дээр ургамлын гаралтай ногоо идээг нэмэн үндсэн 3 хэсэгт хуваадаг байна. Цагаан болон улаан хүнс нь "дээд буянт таван хошуу мал"-с гарган авдаг. Тийм учраас идээ ундааныхаа дээжийг "хангай дэлхий, бурхан тахилдаа" хамгийн түрүүнд өргөдөг. Мөн айлд очих болоод...