University Series: After arrival...1/Очсоны дараа…1
Би анх Америкт буухад намайг сургуулийн хүн тосож авч байсан. Анх удаа pick-up truck буюу ардаа ачаатай кинонд дээр гардаг машинд сууж үзэж билээ. Тэгээд 30 гаран минут яваад сургуулийн дотуур байранд очиж байсан. Очих замд алдартай McDonalds, Walmart гэх зэргийг хараад Америкт ирсэндээ итгээгүй. Сургуулийн хажууханд байдаг ирээд яаж зусланд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан.
Улаанбаатартай маань харьцуулахад мод ихтэй, энд тэндгүй хэрэм яваад. Үнэхээр их гайхаж билээ. Дотуур байрандаа бүртгүүлэн ороод яахаа мэдэхгүй хэсэг сууснаа санаж байна. Тэгээд Америк дахь амьдралаа эхэлсэн дээ. Энэхүү постоороо хэрхэн суурьших тал дээр өөрийн санаж боддог, дараа дараагийн Америк руу сурахаар явах гэж байгаа залуустаа хэлмээр байгаа зүйлүүдээ бичлээ.
1. Explore буюу Хайж мэдэх
Хэсэг суусны дараа хамт ирсэн 2 охинтойгоо хамгийн ойрхон хүнсний дэлгүүр рүү явахаар шийдээд автобусанд суугаад явсан. Бид 3 англи хэлэндээ үнэхээр муу байсан байх. Будлиж явсаар байгаад хамгийн ойрхон дэлгүүртээ ирсэн. Дэлгүүр ороод үнэхээр Америк том болохыг ойлгож авсан. Үнэхээр том дэлгүүр санагдаж байсан ч хэд хоногийн дараа Walmart ороход анх орсон дэлгүүр маань жижиг санагдаж билээ. Яван үзэж байж өөрийн тань мэддэг зүйлийн тоо болон гүн нь нэмэгдэж ирнэ. Ер нь хүн анх очсон газраа сониучхан судалж энэ тэрүүгээр яван мэдэж авдаг. Бид яг л тийм байсан. Тийм болохоор чи ямар ч газар очсон бай үнэхээр сониуч зан чинь хөдөлж өөрийн эрхгүй explore хийх болно.
2. When buying groceries... буюу Хүнс авахдаа...
Анх орсон хүнсний дэлгүүртээ юмны үнэ харахад 2 үнэ байж билээ. Яагаад 2 үнэ байгаа юм бол гэж үнэхээр гайхаж байсан. Бараг бүх томоохон хүнсний дэлгүүрүүд гишүүнчлэлийн ямар нэгэн карттай байдаг юм байна лээ. Гишүүний картаа уншуулан хүнсээ авахад хамаагүй хямд тусдаг байна лээ. Үүнийг нь мэдэхгүй бид 1 тор уут юм авсан чинь $20 болоход ямар үнэтэй юм бэ гээд бие биендээ уулга алдан ярьж байсан.
Тэгээд дараа нь гишүүнчлэлийн карттай болоод түүнийгээ хэрэглэн хүнсээ авахад $12 болж байсан санагдаж байна. Тэгээд түүний дараа coupon гэдэг зүйлийг мэдэж авсан. Одоо бол ихэвчлэн онлайнаар хийж болох бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хэдэн центээр хямдруулан авах хэрэгсэл юм.
Тийм болохоор хүнсээ авахдаа хамгийн түрүүн гишүүнчлэлийн карт аван хүнсээ аваарай.
3. Getting ID буюу Үнэмлэх авах
Маргааш нь сургуулийнхаа хүнтэй ID авахаар явсан. Энэ нь Identification Card буюу таныг хэн бэ гэдгийг батлах үнэмлэх юм. Үүнийг хамгийн түрүүнд авах нь чухал. Та хаана ч очсон бай хамгийн түрүүнд үнэмлэхийг чинь асуух болно. Анх очиж байгаа оюутанд сургуулиуд ихэвчлэн "өөрийг чинь манай сургуульд сурахаар ирсэн оюутан гэсэн баталгааны бичиг" хийж өгнө. Үүнийгээ паспортын хамт DMV (Department of Motor Vehicle) дээр өгөн үнэмлэхээ авна. Нэг сонин юм нь манайд иргэний үнэмлэх тэгээд бас жолооны үнэмлэх гэж байдаг. Хүмүүс байнга 2-г нь авч явдаг. Харин Америк-т танд 1 л үнэмлэх хэрэгтэй. Энэхүү 1 карт манайд хэрэглэдэг 2 картын үүргийг гүйцэтгэнэ.
4. Opening a bank account буюу Банканд данс нээлгэх
ID-гаа авсны дараа бид банкан дээр ирсэн. Очоод данс нээлгэхэд ID болон паспортаа өгсөн санагдаж байна. Бидний очсон банк нь олон улсын оюутан аваад сурсан банкны салбар байсан болохоор шууд данс нээгээд өгсөн. Гэхдээ ямар данс болохыг нь эхэн үедээ ойлгоогүй. Сүүлд нь гэртээ очоод "өө надад checking (карттай холбогдсон, өдөр тутмын гүйлгээ хийхэд) болон savings (хадгаламжийн) гэсэн 2 данс нээсэнг ойлгож байсан. Тэгээд банкнаас маань түр хэрэглэх карт өгсөн. Онлайн-р хэрхэн нэвтэрч дансаа шалгах талаар заалган аваад банкнаас гарсан. Тэгээд хэд хоногийн дараа шуудангаар (via postal service) миний өөрийн карт ирж байсан. Тухайн үед яаж шуудангийн систем хэрхэн найдвартай шуурхай ажилдаг болохыг мэдэж авсан.
5. Getting a phone number буюу Утасны номер авахад
Дараа өдөр нь байх бид 3 ойрхон байдаг mall руу утасны дугаар авахаар явсан. T-Mobile гэсэн газар ороод хамгийн хямд планыг урт хугацааны гэрээгүйгээр нь авч байсан. Үүрэн холбооны компаниуд бүгд 2 жилийн дараа төлбөрт утас болон дугаарын үйлчилгээг санал болгодог. Ерөнхийдөө энэ нь ямар нэгэн утсыг 2 жилийн хугацаанд сар болгон тодорхой дүнг авч байгаа үйлчилгээн дээрээ нэмэн төлөх хэлбэр юм. Харин дараа нь арай гайгүй ойлгодог болчхоод 2 жилийн гэрээгээр утас болон утасны үйлчилгээ авч байсан.
Энд хүрээд энэхүү постоо дуусгая.
Comments
Post a Comment