Монголын Нууц Товчоо (21~30)
НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (21~30) 21. Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг миний илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа, наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн хөвүүд буй за. Хар тэргүүн хүнтэй Ханьсган яахан өгүүлнэ, та нар. Хамгийн хаад болбоос Харцас тэнд ухна" хэмээв. 22. Бас Алан гоо таван хөвүүддээ сүегэр (сургаал) үг өгүүлрүүн: "Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын (саяын) таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мэс мэт хамт нэгэн эетэн болвоос, та нар хэнд ч хялбар яахан дийлдэх, та нар" хэмээв. Тийн атал Алан гоо эх үгүй болов. 23. Алан гоо эх юүгээн...