Posts

Showing posts from September, 2024

Монголын нууц товчоо (209~229)

ЕСДҮГЭЭР БӨЛӨГ (209~229) 209. Бас Чингис хаан Хубилайд өгүүлрүүн:      «Хүчтийн хүзүү     Бөхийн бөгс     Дарж өгөв зэ, чи     Эд Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо санасандаа зориулж илгээвээс     Хүр хэмээгсэнд     Гүр чулуу хэмхлэн     Халд хэмээгсэнд     Хад чулуу хагалан     Цэгээн чулуу цуулан     Цээлийн усыг таслан авай зэ, та нар.     Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авбаас, хатгалдах өдөр болвоос, Жүрчидэй Хуйлдар хоёрыг Уругууд, Мангудаа урдаа байгуулваас, сэтгэлээ бүрэн амуух (амар болох) бүлгээ, би » хэмээв. «Хубилай чи цэргийн үйл бүхнийг ахалж байх бус уу?» хэмээн соёрхож зарлиг болов. Бас «Бэдүүн мужууд зантай тул би муучлан явж, мянган эс өгөв. Чи түүнтэй эвсэг буй за. Чам лугаа мянгалж, эетэлдэн явтугай» хэмээв. Бас «Мөн...