Posts

Showing posts from August, 2023

Finding myself (Entry 01)

   The simplest answer to "Do you ever find yourself?" is this, NOT REALLY, at least in my case. :)     There are different chapters in your life, like a messy but mesmerizing book. You got Chapter 1 for you being a cute infant who does only pee and poo to all the emotional rollercoaster with ache troubled teenager; Chapter 2: Trying to understand yourself as a person also trying to be an independent sorta teen to a very energetic young adult who is ready to take on the world; Chapter 3: realizing that most people don't care about you young adult to finding a meaningful relationship and starting family adulthood; Chapter 4: about all the dramas of being middle-ager who is responsible for little person you helped to create but yet miss being young and carefree; Chapter 5 being about transitioning into elderly and finding new meaning in life and the last chapter about taking care of your earthly possessions and responsibilities and writing your will.    ...

Монголын нууц товчоо (158~169)

ТАВДУГААР БӨЛӨГ (158~169) 158. Түүний хойно Чингис хаан Ван хан хоёр Найманы Хүчүгүдийн Буйруг ханд морилж, Үлүг тагийн Согог уснаа бүхүйд хүрч очиход, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Согог уснаас Буйруг ханыг нэхэж, Алтай давуулан Хумшингирийн Үрүнгү рүү үлдэж явахуйд, Йэди тублуг нэрт ноён нь харуулд явж байгаад, манай харуулд хөөгдөж, уул өөд дутаах болоход, олом нь тасарч, тэнд баригджээ. Үрүнгү рүү үлдээд, Хишилбаши нуурт гүйцэж, Буйруг ханыг тэнд мохотгов.  159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад, Найманы хатгалдагч Хөгсэгү сабраг Байдараг бэлчирт цэрэг засч, хатгалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засч, хүрч ирээд, орой боллоо, маргааш хамгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэнд Ван хан буйран дээрээ гал түлүүлж орхиод, шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөдлөн явжээ.  160. Тэнд Жамуха Ван хантай хамт хөдөлж явахдаа, Ван ханд Жамуха өгүүлрүүн: «Тэмүжин анд маань эртнээс Наймантай элчит (харилцаатай) бүлгээ. Эдүгээ ...

Монголын нууц товчоо (148~157)

 ТАВДУГААР БӨЛӨГ (148~157) 148. Чингис хаан тэнд Тайчуудыг дагуулиж, Тайчуудай яст хүмүүсийг, Агучу баатар, Хутуудартан Тайчуудыг ургийн урагт хүртэл үнсээр хийсгэн хядав. Улс иргэнийг нь нүүлгэж ирж, Чингис хаан Хубахаяа (Ухаа хаяа)-д өвөлжив. 149. Нүцгэн баарины Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ хамсан, Тайчуудын ноён Таргудай хирилтугийг ойд бүгэж бүхүйг өст хүмүүн бүлгээ хэмээн морь унаж үл чадах Таргудайг барьж, тэргэнд суулгаж, Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ Таргудай хирилтугийг барьж айсуйд, Таргудай хирилтугийн хөвүүд дүү нар нь булааж авъя хэмээн гүйцэж ирэв. Хөвүүд, дүү нарыг нь гүйцэж ирэхэд, Ширгээт өвгөн, хөдөлж ядах Таргудайг тэргэн дээр унагаж, гэдрэг харуулж дээр нь агдлан сууж, хутга гарган өгүүлрүүн: «Хөвүүн, дүү нар чинь чамайг булааж авахаар ирэв. Хан эзнээ гардав хэмээн эс алсан ч, хан эзэндээ халдав гэж намайг тэд ална. Чамайг алсан ч, мөн би алагдана. Тэгэхлээр үхэхдээ дэр аван үхье¹» хэмээгээд агдлан сууж, том хутгаараа хоолойг нь огтлохоор хүрэхэ...