University Series: After arrival...3/Очсоны дараа...3
Энэхүү постоороо хэрхэн ажил хайх болоод хэрхэн эхлэх вэ гэдэг тал дээр мэдээлэл өгөхөөр бэлдлээ. Америкийн ( USCIS ) хуулиар олон улсын оюутан буюу F-1 визтэй оюутан долоо хоногт 20 цаг ажиллаж болно. Гэхдээ зөвхөн сургуулийн харьяалалтай ажил хийж болно. Эхлээд жаахан хэцүү санагдана. Доорх мэдээлэл нь ерөнхий мэдээлэл болно. 1. Work on campus буюу Сургуульдаа ажиллах Ажил хайх нь амаргүй санагдана. Хаанаас эхлэх яаж хайхаа мэдэхгүй будлиж байсан. Гэхдээ бүх сургуулиуд өөрийн гэсэн ажил хайх дотоод сүлжээ байдаг. Энэ нь үргэлжлэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдаг. Мөн сургуулийнхаа сурагчийн төв буюу student center-д ажлын заруудыг самбар дээр мөн тавьсан байдаг. Тийм самбаруудыг харж байхад өөрт таалагдсан ажлуудыг олж харах нь элбэг. 2. Getting your SSN (Social Security Number) буюу Нийгмийн даатгалын дугаар авах Сургуулиасаа анхныхаа ажлын санал аваад өөрийг чинь зөвшөөрөөд гарын үсгээ зурахад зөндөө олон анкетуу...