University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Энэхүү постоороо хэрхэн ажил хайх болоод хэрхэн эхлэх вэ гэдэг тал дээр мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

    Америкийн (USCIS) хуулиар олон улсын оюутан буюу F-1 визтэй оюутан долоо хоногт 20 цаг ажиллаж болно. Гэхдээ зөвхөн сургуулийн харьяалалтай ажил хийж болно. Эхлээд жаахан хэцүү санагдана. Доорх мэдээлэл нь ерөнхий мэдээлэл болно.



1. Work on campus буюу Сургуульдаа ажиллах


    Ажил хайх нь амаргүй санагдана. Хаанаас эхлэх яаж хайхаа мэдэхгүй будлиж байсан. Гэхдээ бүх сургуулиуд өөрийн гэсэн ажил хайх дотоод сүлжээ байдаг. Энэ нь үргэлжлэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдаг. Мөн сургуулийнхаа сурагчийн төв буюу student center-д ажлын заруудыг самбар дээр мөн тавьсан байдаг. Тийм самбаруудыг харж байхад өөрт таалагдсан ажлуудыг олж харах нь элбэг.



2. Getting your SSN (Social Security Number) буюу Нийгмийн даатгалын дугаар авах


    Сургуулиасаа анхныхаа ажлын санал аваад өөрийг чинь зөвшөөрөөд гарын үсгээ зурахад зөндөө олон анкетууд буюу forms бөглөнө. Тэдгээр анкетууд нь манайхны хэлж сурснаар нийгмийн даатгалын дугаар авахад хэрэглэгдэнэ. Үүнийг social security number буюу SSN гэж нэрлэдэг. Энэ нь өөрийг чинь сургуульдаа ажиллаж болно гэсэн эрхийг өгч өөрийг чинь татвар төлөгчөөр бүртгэж авч байгаа гэсэн үг юм. 


Энэхүү дугаараа бусад хэрэгтэй гэсэн бичиг баримттайгаа хамт сайн хямгадаж хэрэггүй тохиолдолд өгөхгүй байхыг хичээгээрэй.

Яагаад хэрэггүй тохиолдолд өгөх болон бусдад үзүүлээрэй гэдэг маань хэрэв хэн нэгэн таны зөвшөөрөлгүйгээр дугаарыг чинь ашиглан ажил хийж, кредит карт аваад хэрэглэсэн тохиолдолд таны кредит түүх гэмтэх цаашлаад та өр-д орж болох тул болгоомжлуулж байгаа юм.



3. Following rules буюу Хэрхэн хууль мөрдөх талаар


Хуулийн дагуу долоо хоногт 20 цаг ажиллаарай. Харин сургууль чинь амарсан (зуны амралт, өвлийн амралт, г.м) тохиолдлуудад долоо хоногт 40 цаг ажиллаж болно. Гэхдээ сургуулийн амралт дагаад ажил чинь багасаж мэднэ гэдгийг анхаараарай. Хэрэв цагаа хэтрүүлсэн тохиолдолд өөрийн чинь виз-г хүчингүй болгож, зарим тохиолдолд нутаг буцаана. Надад тохиолдож байгаагүй ч тийм тохиолдлуудыг интернетээс уншиж байсан.



4. Things that I learned буюу Миний сурсан зүйлс


~ Эхлээд ажил хайхад хэлний бэрхшээл тулгарч байсан. Гэхдээ 3 сарын дараанаас ерөнхий хаанаас яаж ажил хайж анкетаа өгөх тал дээр мэдээлэлтэй болсон. Тийм болохоор өөртөө итгэлтэй байж өөрийгөө хийж чадна гэсэн бодолтой байгаарай. Мөн хэлээ дагаад яг очсоныхоо дараа ажилд орохоо түр азнаарай. Яагаад гэвэл намайг анх очиж байхад эхлээд хамгийн доод талдаа 6 сар сургуультайгаа танилцсан байх ёстой гэсэн зорилгоор материалыг авч байгаагүй. Энэ нь миний хувьд англи хэлээ сайжруулан найз нөхөдтэй болох завшаан болж өгсөн. Мөн сайн дурын ажил зөндөө хийж билээ. Харин их сургуулийнхаа ажилд материалаа явуулахад өмнө нь намайг сургуульдаа ажиллаж байсан туршлагатай болохоор шууд шилжин ороход би ажилтай болсон байсан.


~ SSN-н оффист очих материалаа өгөхөд үнэхээр их сандарч байсан. Худлаа хэлсэн хүн шиг сандраад, суга маань хөлөрч байсан. Гэхдээ тэрүүхэн хэсэгтээ сандарсан даа.


~ Хувийн зүгээс миний хувьд бусдадаа хэлэхэд хууль дүрмээ сайн мөрдөөрэй. Учир нь Монголоос өөрийн чинь араас, миний араас зөндөө оюутан сурах гэж Америк улсын зорино. Тийм учраас ирээдүйн оюутнууд, дүү нараа бодон Монгол хүний нэр хүндийг өргөж яваасай гэсэн үүднээс хэлж байгаа юм.



Ингээд энэхүү постоо дуусгая.

Comments

Popular posts from this blog

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)