University Series: After arrival...1/Очсоны дараа…1
Би анх Америкт буухад намайг сургуулийн хүн тосож авч байсан. Анх удаа pick-up truck буюу ардаа ачаатай кинонд дээр гардаг машинд сууж үзэж билээ. Тэгээд 30 гаран минут яваад сургуулийн дотуур байранд очиж байсан. Очих замд алдартай McDonalds, Walmart гэх зэргийг хараад Америкт ирсэндээ итгээгүй. Сургуулийн хажууханд байдаг ирээд яаж зусланд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан. Улаанбаатартай маань харьцуулахад мод ихтэй, энд тэндгүй хэрэм яваад. Үнэхээр их гайхаж билээ. Дотуур байрандаа бүртгүүлэн ороод яахаа мэдэхгүй хэсэг сууснаа санаж байна. Тэгээд Америк дахь амьдралаа эхэлсэн дээ. Энэхүү постоороо хэрхэн суурьших тал дээр өөрийн санаж боддог, дараа дараагийн Америк руу сурахаар явах гэж байгаа залуустаа хэлмээр байгаа зүйлүүдээ бичлээ. 1. Explore буюу Хайж мэдэх Хэсэг суусны дараа хамт ирсэн 2 охинтойгоо хамгийн ойрхон хүнсний дэлгүүр рүү явахаар шийдээд автобусанд суугаад явсан. Бид 3 англи хэлэндээ үнэхээр муу байсан байх. ...