University Series: After arrival...2/Очсоны дараа...2
Очсоны дараах хэд хоног үнэхээр завгүй байсан. Очсоны дараах амжуулсан зүйлийг " Очсоны дараа...1 " гэсэн хэсгээс уншиж болно. Дээр бүх зүйлсээ амжуулчхаад сургуулийнхаа танилцуулах өдрүүд эхэлнэ. Orientation буюу Сургуультайгаа танилцах нь Энэхүү үйл ажиллагаа нь ихэвчлэн хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд энэхүү өдрүүдэд сургуультайгаа танилцаж зарим тохиолдолд зөвлөх багш буюу advisor-тайгаа уулздаг. Эхний өдөр ерөнхий мэдээлэл өгдөг. Тухайлбал хаанаас очиж ямар мэдээлэл авах гэх зэрэг. Зарим тохиолдолд сургуультайгаа танилцахаар явдаг. Энэ хэдэн өдрүүдэд дараах зүйлсийг бүгдийг хийдэг. Сургуулийн ерөнхий мэдээлэл өгөх (General school information) Сургуультай явж танилцах (Explore the school) Сурагчийн үнэмлэхээ авах (Get your Student ID) Сургуулийн имэйл нээх (Open your school email address) Хэрхэн хичээлдээ бүртгүүлэх заавар (How to register for courses) Хичээлдээ бүртгүүлэх (Register for courses) Номын сантай танилцах (Library exploration) ...