Posts

Монголын нууц товчоо (209~229)

ЕСДҮГЭЭР БӨЛӨГ (209~229) 209. Бас Чингис хаан Хубилайд өгүүлрүүн:      «Хүчтийн хүзүү     Бөхийн бөгс     Дарж өгөв зэ, чи     Эд Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо санасандаа зориулж илгээвээс     Хүр хэмээгсэнд     Гүр чулуу хэмхлэн     Халд хэмээгсэнд     Хад чулуу хагалан     Цэгээн чулуу цуулан     Цээлийн усыг таслан авай зэ, та нар.     Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авбаас, хатгалдах өдөр болвоос, Жүрчидэй Хуйлдар хоёрыг Уругууд, Мангудаа урдаа байгуулваас, сэтгэлээ бүрэн амуух (амар болох) бүлгээ, би » хэмээв. «Хубилай чи цэргийн үйл бүхнийг ахалж байх бус уу?» хэмээн соёрхож зарлиг болов. Бас «Бэдүүн мужууд зантай тул би муучлан явж, мянган эс өгөв. Чи түүнтэй эвсэг буй за. Чам лугаа мянгалж, эетэлдэн явтугай» хэмээв. Бас «Мөн...

Монголын нууц товчоо (198~208)

НАЙМДУГААР БӨЛӨГ (198~208)   198. Мэргид иргэнийг дагуулиж, Тогтога бэхийн их хөвүүн Худугийн хатад Түгэй Дөрэгэнэ хоёроос Дөрэгэнээг тэнд Өгөдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайгад хороо барьж хороолжухуй. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон шарын хөвүүн Чимбайг ноёлж (ноён болгож), зүүн гарын цэргүүдээр хороолуулсан Мэргидийг довтолгон» илгээв. Тогтога, Худу, Чулуун хөвүүдтэйгээ цөөн биесээр дайжиж гарсныг, Чингис хаан нэхэн, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жилийн (1205) хавар Арайгаар давж одвоос, Найманы Хүчүлүг хан улсаа автуулж, тэр дайжиж явсан цөөн хүмүүн Мэргидийн Тогтога хоёул нийлж, Эрчис мөрний Бухдурмад хамтран цэргээ засч байжээ. Чингис хаан хүрч очиж байлдваас, Тогтога тэнд шавын суманд (бороо мэт сольцон харвах сум) оногдон унажээ. Хөвүүд нь ясыг нь барин ядаж, биеийг нь авч явж завдал үгүй, тэргүүнийг нь огтлон авч явжээ. Тэнд Найман Мэргид хоёр нэг тал болон хамтран байлдан ядаж, буруулан хөдөлж, Эрчис гэтлэхдээ, чивж цөмөрч унаж, олонхоо усанд үхү...

All the drama at my work: Part 2

   The next day, I walked in as usual and greeted everybody as usual, even the co-worker who used the information that I shared in confidence. As for further discussion and conversation, I really didn't want to talk to her, at least until I was sure that I wasn't angry. Also, I was waiting for her to initiate a conversation. She totally ignored me throughout the day.     The day after the next day, I INITIATED that we have a conversation. I felt like, If I didn't initiate a conversation, she would have ignored me and that would have affected our WORKING relationship weird and awkward.    During our conversation, she kept using the phrase "I am sorry, but...," Is it only me, when you say sorry, JUST SAY SORRY. When she kept using "but" everything she said to explain what had happened and how she executed it became her defense. Moreover, she thinks she is not really doing anything wrong.  The conversation lasted about 10 minutes.     ...

Монголын нууц товчоо (191~197)

   ДОЛДУГААР БӨЛӨГ (191~197) 191. Бэлгүдэй ноёны энэ үгийг зөвшөөж, Чингис хаан аваас буугаад, Абжига хөдэхэрээс хөдөлж Халхын Ор нугын хэлтгий хаднаа бууж, цэргийн тоогоо тоололдож, тэнд мянганыг мянгалж, мянганы ноён, зууны ноён, аравны ноёдыг тэнд түшив. Чэрбинийг тэнд бас түшив. Додэй чэрби, Доголху чэрби, Өгэлэ чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби эд зургаан чэрбинийг тэнд түшив. Мянган мянгалан, зуу зуулан, арав аравлан барж наян хэвтүүл, далан турхаг тэнд хэшигтэн ялгаж оруулахад мянгад, зуудын ноёдын хөвүүд, дүү нарыг эгэл чөлөөт ардын хөвүүд, дүү нарыг оруулахдаа, бие бялдар эрдэм сайтыг ялгаж оруулав. Тэнд Архай хасарыг соёрхож, «Баатруудыг ялгаж мянгалтугай! Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай! Олон өдөр турхаг хэшигтэн минь болтугай» хэмээн зарлиг болов.  «Далан турхагийг Өгэлэ чэрби ахалж байтугай! Хутусхалчантай зөвшилдөж байгтун!» хэмээв.  192. Бас Чингис хаан зарлиг болруун:  «Хорчин, турхаг, хэшигтэн, буурч, үүдэч, агтач өдөр ...