Posts

Showing posts from January, 2023

Монголын Нууц Товчоо (1~10)

НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (1~10) 1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу. 2. Батачиханы хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим борохул, Уужим борохулын хөвүүн Сали хачагу, Сали хачагугийн хөвүүн Их нүдэн, Их нүдэний хөвүүн Сэм сочи, Сэм сочийн хөвүүн Харчу.  3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн, Монголжин гоо гэргийтэй ажээ. Боржигидай мэргэнийн хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ.  4. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ. 5. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж. 6. өгүүлрүүн: "Тэд нүүж айсуй иргэди...