Монголын Нууц Товчоо (21~30)

 НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (21~30)

21. Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг миний илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа, наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн хөвүүд буй за.

            Хар тэргүүн хүнтэй
            Ханьсган яахан өгүүлнэ, та нар.
            Хамгийн хаад болбоос
            Харцас тэнд ухна" хэмээв.

22. Бас Алан гоо таван хөвүүддээ сүегэр (сургаал) үг өгүүлрүүн: "Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын (саяын) таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мэс мэт хамт нэгэн эетэн болвоос, та нар хэнд ч хялбар яахан дийлдэх, та нар" хэмээв. Тийн атал Алан гоо эх үгүй болов.

23. Алан гоо эх юүгээн үгүй болсны хойно ах дүү нар тавуулаа адуу мал, идээ юүгээн хуваалдахад, Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи дөрвүүл авч, Бодончарыг мунхаг, бядуу хэмээн урант үл тоон хувь эс өгөв. 

24. Бодончар урагт эс тоогдож, "Энд юу хийж сууна" хэмээгээд, гол дайрт годил сүүлт орог шунхлыг унаж, "үхвээс үхсүгэй, байваас байсугай" хэмээж Онон мөрөн рүү давхин одов. Балжийн аралд хүрч тэнд өвсөн нэмбүүл гэр барьж суув. 

25. Тийн ахуйдаа борогчин харцгай хар хур барьж идэн бүхүйг үзэж, гол дайрт годил сүүлт орог шунхлын хялгасаар урхилан барьж, тэжээв. 

26. Бодончар идэх идээн үгүй байхдаа, чонын гууд хоргоосон гөрөөсийг мярааж харваж алж идээд, чонын барьж идсэн сэгийн түүж идээд, харцгайгаа ч тэжээсээр тэр он гарав. 

27. Хавар болов. Нугас ирэх цагт харцгайгаар тийлүүлж ооров (сойж тавив).

            Нугас, галуудыг
            Хожуул тутам хуршуулаад
            Ёзоор тутам лэгшүүлээд 
            Үнэрттэл дэлгэв.

28. Дүйрэн уулын араас Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж ирэв. Бодончар харцгайгаа орхин, тэд иргэнд одож, өдөр нь эсэгчилж (айраг цэгээ ууж), шөнө нь өвсөн нэмбүүл гэртээ ирж хонох бүлгээ. 

29. Тэд иргэн Бодончарын харцгайг гуйваас эс өгөв. Тэд иргэн Бодончарыг "Хэн, юун хүн бэ?" хэмээн асуух үгүй. Бодончар ч тэд иргэнийг "Юун иргэн?" хэмээн асуулцах үгүй явцгаав.

30. Бүгү хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ Онон мөрөн рүү одлоо хэмээн эрэн ирж, Түнхэлиг горхинд нүүж ирсэн иргэдээс "Тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү" хэмээн сураглаваас, 


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 


Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)