University Series: MoneyMoneyMoney

Энэ удаагийн постоороо хэрхэн мөнгө буюу тэтгэлэг хайх талаар бичлээ.

    Миний хувьд би өөрийнхөө, үнэндээ бол аав ээжийн, зардлаар Америк руу явсан. Сонгосон сургууль маань коммюнити коллеж байсан бөгөөд төлбөр нь их сургуультай харьцуулахад хямд байсан. Харин очсон хойноо бол нэг удаагийн тэтгэлэг авч байсан.


    Сургууль сургуулиасаа хамаараад тэтгэлэг авах журам болоод зааврууд өөр өөр байна. Гэхдээ бүрдүүлэх материалууд нь ерөнхийдөө ижил байдаг. Ингээд тэдгээр 3-г танилцуулъя



1. RESUME буюу CV


Сүүлийн үед Монголд хүмүүс CV гэж ихээр ярьдаг болсон. Гэхдээ CV гэж яг юу вэ?

CV буюу curriculum vitae гэдэг нь Латин хэлэнд "course of life" буюу "амьдралын замнал" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь мэдлэг боловсрол болоод эрхэлж байсан ажлуудын он цагаар нь дараалуулан бичсэн бичиг байдаг. Жишээ нь: ерөнхий 2 хэсэг байдаг нь Боловсрол (өөрийн явж байсан сургуулиудаа) ба Ажил (Мэргэжил: эрхэлж байсан ажлуудаа) юм. Нэмэлтээр өөрийн Ур чадвар буюу Skills болоод Хэл буюу Languages гэсэн хэсгүүдийг оруулдаг. Загвар CV-г доорхоос харна уу.


    Хэрэв тэтгэлэгт зориулан CV-гээ бэлдэж байгаа бол сайн дурын ажил буюу volunteer гэсэн хэсгийг оруулж өгөн өөрийн нэмрээ оруулсан сайн дурын ажлуудаа бичиж өгөөрэй.


2. Cover Letter буюу Хүсэлт гаргасан захиа


Энэ нь ихэвчлэн эссе хэлбэрээр бичигддэг. Ихэнх тохиолдолд яагаад тэтгэлэгт хүсэлтээ гаргаж байгаагаа бичдэг. "Яагаад чи өөрийгөө тэтгэлэг авах ёстой вэ?" гэсэн асуултад хариулан эссегээ бичнэ. Харин зарим сургуулиуд сэдэв өгч түүний дагуу эссе бичүүлдэг. Cover letter-г заавал CV-тэй хавсаргаж явуулдаг. Загвар доор бий. Удахгүй хэрхэн эссе бичих талаар пост оруулна.



3. Recommendation letter буюу тодорхойлолт


Энэ нь хэн нэгэн өөрийг чинь танилцуулан, яагаад чи тэтгэлэг авах ёстой гэсэн асуултад өөрийн дүгнэлтийг гарган тухайн тэтгэлэгт чамайг санал болгон бичсэн бичиг юм. Үүнийг гэр бүлийн гишүүн болоод хамаатан төрлүүд бичиж болдоггүй. Би анги удирдсан багшаасаа авсан байсан бичгийг CV, cover letter-тэйгээ хамт өгөн тэтгэлэгтээ хүсэлтээ гаргаж байсан. Энэхүү тодорхойлолтын загвар нь ямар ч байж болно. Аль болох англи дээр авах хүсээрэй. Боломжгүй бол англи хэл дээр орчуулуулсан хавсралтаа мартав аа.



ADVICE буюу ЗӨВЛӨМЖ


Үүний дараа дараах зөвлөмжийг өгмөөр байна.

Ямар тэтгэлэгт хүсэлтээ гаргаж байна тэр болгондоо тус тусад нь CV болон Cover letter-ээ бэлдээрэй. Recommendation letter чинь ерөнхий утгатай бол хэрэглэхэд зүгээр. Гэхдээ авахаасаа өмнө би ийм тэтлэгэлт хүсэлт гаргаж байгаа шүү гэдгээ өөрийг чинь тодорхойлж байгаа хүндээ хэлэхээ мартав аа.

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (191~197)

Монголын нууц товчоо (198~208)