Posts

Finding myself (Entry 01)

   The simplest answer to "Do you ever find yourself?" is this, NOT REALLY, at least in my case. :)     There are different chapters in your life, like a messy but mesmerizing book. You got Chapter 1 for you being a cute infant who does only pee and poo to all the emotional rollercoaster with ache troubled teenager; Chapter 2: Trying to understand yourself as a person also trying to be an independent sorta teen to a very energetic young adult who is ready to take on the world; Chapter 3: realizing that most people don't care about you young adult to finding a meaningful relationship and starting family adulthood; Chapter 4: about all the dramas of being middle-ager who is responsible for little person you helped to create but yet miss being young and carefree; Chapter 5 being about transitioning into elderly and finding new meaning in life and the last chapter about taking care of your earthly possessions and responsibilities and writing your will.    ...

Монголын нууц товчоо (158~169)

ТАВДУГААР БӨЛӨГ (158~169) 158. Түүний хойно Чингис хаан Ван хан хоёр Найманы Хүчүгүдийн Буйруг ханд морилж, Үлүг тагийн Согог уснаа бүхүйд хүрч очиход, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Согог уснаас Буйруг ханыг нэхэж, Алтай давуулан Хумшингирийн Үрүнгү рүү үлдэж явахуйд, Йэди тублуг нэрт ноён нь харуулд явж байгаад, манай харуулд хөөгдөж, уул өөд дутаах болоход, олом нь тасарч, тэнд баригджээ. Үрүнгү рүү үлдээд, Хишилбаши нуурт гүйцэж, Буйруг ханыг тэнд мохотгов.  159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад, Найманы хатгалдагч Хөгсэгү сабраг Байдараг бэлчирт цэрэг засч, хатгалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засч, хүрч ирээд, орой боллоо, маргааш хамгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэнд Ван хан буйран дээрээ гал түлүүлж орхиод, шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөдлөн явжээ.  160. Тэнд Жамуха Ван хантай хамт хөдөлж явахдаа, Ван ханд Жамуха өгүүлрүүн: «Тэмүжин анд маань эртнээс Наймантай элчит (харилцаатай) бүлгээ. Эдүгээ ...

Монголын нууц товчоо (148~157)

 ТАВДУГААР БӨЛӨГ (148~157) 148. Чингис хаан тэнд Тайчуудыг дагуулиж, Тайчуудай яст хүмүүсийг, Агучу баатар, Хутуудартан Тайчуудыг ургийн урагт хүртэл үнсээр хийсгэн хядав. Улс иргэнийг нь нүүлгэж ирж, Чингис хаан Хубахаяа (Ухаа хаяа)-д өвөлжив. 149. Нүцгэн баарины Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ хамсан, Тайчуудын ноён Таргудай хирилтугийг ойд бүгэж бүхүйг өст хүмүүн бүлгээ хэмээн морь унаж үл чадах Таргудайг барьж, тэргэнд суулгаж, Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ Таргудай хирилтугийг барьж айсуйд, Таргудай хирилтугийн хөвүүд дүү нар нь булааж авъя хэмээн гүйцэж ирэв. Хөвүүд, дүү нарыг нь гүйцэж ирэхэд, Ширгээт өвгөн, хөдөлж ядах Таргудайг тэргэн дээр унагаж, гэдрэг харуулж дээр нь агдлан сууж, хутга гарган өгүүлрүүн: «Хөвүүн, дүү нар чинь чамайг булааж авахаар ирэв. Хан эзнээ гардав хэмээн эс алсан ч, хан эзэндээ халдав гэж намайг тэд ална. Чамайг алсан ч, мөн би алагдана. Тэгэхлээр үхэхдээ дэр аван үхье¹» хэмээгээд агдлан сууж, том хутгаараа хоолойг нь огтлохоор хүрэхэ...

Монголын нууц товчоо (138~147)

 ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (138~147) 138. Өгэлүн эх Мэргидийн нутгаас олдсон Хүчү нэрт хөвүүнийг, Тайчуудын дотор Бэсүдийн нутгаас олдсон Хөхөчү нэрт хөвүүнийг, Татаарын нутгаас олдсон Шигихэн хутугу нэрт хөвүүнийг, Жүрхиний нутгаас олдсон Борохул нэрт энэ дөрвөн хөвүүдийг гэрийн дотор тэжээхдээ Өгэлүн эх хөвүүддээ:              «Өдөр үзэх нүд           Шөнө сонсох чих болгоё »  хэмээн гэртээ тэжээвэй.  139. Эд Жүрхин иргэнийг  «Жүрхин» гэсэн ёсон болбоос, Хабул ханы долоон хөвүүдийн анх ах Охин бархаг бүлгээ. Хөвүүн нь Хутугту жүрхи бүлгээ. Тэд Жүрхин овогтон болов. Хабул ханы хөвүүдийн ах хэмээж, иргэдийнхээ дотроос ялгаж           «Элгэндээ сөст           Эрхийдээ ончтан           Уушги дүүрэн зүрхт           Ам дүүрэн ууртан           Эр тутам эрдэмтэн ...

Монголын нууц товчоо (127~137)

 ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (127~137) 127. Архай хасар Чахурхан хоёрыг Жамухад элчээр илгээвээс Жамуха өгүүлрүүн: «Алтан Хучар хоёрт хэл» хэмээн өгүүлж, илгээрүүн:  «Алтан Хучар та хоёр Тэмүжин анд бид хоёрын хооронд  Сүвээ сэхиж Хавирга хатгаж яахан хагацуулав, та нар. Анд бид хоёрыг үл хагацан, хамт бүхүйд Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? Одоо ямар санаа санаж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч, андын сэтгэлийг амуулж, андад минь сайтар нөхцөж явагтун» хэмээн илгээжээ.  128. Түүний хойно Жамухын дүү Тайчар Жалама уулын өвөр Өлгий булагт нутаглаж байхдаа Саарь хээрт байсан манай Жөчи дармалагийн адууг дээрэмдэхээр оджээ. Тайчар тийнхүү Жөчи дармалагийн адууг дээрэмдэж, авч оджээ. Жөчи дармала адуугаа дээрэмдэн одоход, нөхөд нь зүрх алдан шантрахад, тэр өөрөө нэхэн одож, шөнө адууныхаа захад хүрч, мориныхоо дэлэн дээр элгээрээ хэвтэж хүрч, Тайчарын нурууг нь хуга харваж алаад, адуугаа авч иржээ.  129.  «Дүү Тайчарыгаа алагдав хэмээ...

Монголын нууц товчоо (115~126)

ГУРАВДУГААР БӨЛӨГ (115~126)  115. Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурав хамтарч, Мэргидийн       Цорган¹ гэрийг нь цоолуулж      Цогтой эмийг нь олзолж      Орхон Сэлэнгэ хоёрын Талхун арлаас буцахдаа, Тэмүжин Жамуха хоёр хамтдаж, Хорхонаг жубурыг зорин эргэв. Тоорил хан буцахдаа, Бурхан халдуны араар Өхөртү жубур дайран, Гацуурт сүбчид, Улиастай сүбчид дайран, ан гөрөө авласаар Туулын Хар түнийг зорин эргэв.  116. Тэмүжин Жамуха хоёр Хорхонаг жубурт нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдалдан, андаа бататгаж нөхөрлөе хэмээлдэв.       Анх урьд анд бололцоход, Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин цутгамал шагай арилжиж, анд бололцож, анд хэмээлдсэн Ононы мөсөнд шагалцахуйд тэнд анд хэмээлдлээ.       Түүний хойт хавар алангир нумаар харвалдан бүхүйд Жамуха бярууны хоёр эвэр нааж, нүхлэж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжиний арц модон толгойт годилтой ...

Монголын нууц товчоо (104~114)

 ГУРАВДУГААР БӨЛӨГ (104~114) 104. Тийн хэлж, Тэмүжин, Хасар, Бэлгүдэй гурав Хэрэйдийн Тоорил Ван ханд Туул мөрний Хар түнээ нутаглаж бүхүйд очиж, өгүүлрүүн: «Гурван Мэргид гэнэн бүхүйд ирж, эм хөвүүгээ дагуулин автав. Хан эцэг минь! Эм хөвүүг аварч өгтүгэй хэмээн ирэв, бид» хэмээв. Тэр үгийн хариуд Тоорил Ван хан өгүүлрүүн:  «Би ноднин чамд эс өгүүлсэн бус уу? Булган дах над авч ирэхдээ, эцгийн цагийн анд хэмээлдсэн эцэг мэт буй за» хэмээн өмсүүлэхэд, би тэнд өгүүлрүүн:           «Булган дахын хариу           Бутарсан улсыг чинь           Бүрдүүлж өгсү.            Хар булган дахын хариу           Хагацсан улсыг чинь           Хамтатгаж өгсү.            Цээр нь цээжинд атугай           Бөөр нь бөгсөнд атугай гэж      ...